Нэг. Хүн ба хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал

Хүн сармагчнаас бус 70 хүртэл хувь нь энергээс үүсэлтэй, хүний үндсэн бүх шинж чанар /бие бялдар, зан араншин, авъяас чадвар, оюуны чадавхи, сонирхол, үзэл бодол гм/-ыг түүний энерги нь бүрдүүлдэг, иймээс хүн энергийн ба термодинамикийн хуулинд захирагдах ба харин одоогийн шинжлэх ухаанд хүнийг бүрэн төлөөлнө гэж үзэж буй физик бие нь хүн хэмээх ойлголтын 30-40 хувийг эзэлж эс, генийн ойлголтонд хамаарна гэсэн шинэ баримтлалыг бий болгосон. Энэ баримтлалд дараах нээлтүүд орно. Үүнд:
Хүнзүйн ерөнхий онол
Хїн нь ухамсар бие, физик биеэс бїрдэнэ. Ухамсар буюу энерги бие нь хїний 70 хїртэл хувийг эзэлж энергийн ба термодинамикийн хуулиар зохицно. Физик бие нь хїний 30-40 хувийг эзэлж эс ба генийн хуулиар зохицно
- Хүн сармагчнаас бус 70 хүртэл хувь энергээс үүсэлтэй гэсэн хүмүүний үүслийн тухай шинэ үзэл баримтлал
- Хүний үндсэн шинж чанарыг энерги бүрдүүлдэг тухай шинэ үзэл баримтлал
- Физик бие нь хүнийг төлөөлөхгүй, харин хүн хэмээх ойлголтын 30-40%-ийг эзэлж эс, генийн онолд захирагдах ба хүн 70 хүртэл хувийг нь эзлэх энергийн хуулинд захирагдана гэх шинэ үзэл баримтлал
- Физик биеийн хувьд хүний хөгжил нь тархины хөгжил байдаг бол (60-70% энерги + 40-30% эс, гени) бодгаль хүний хувьд хүмүүний хөгжил нь энерги биеийн хөгжил гэж үзэх шинэ баримтлал
- Бодгаль хүний хөгжлийн менежмент нь тархийг хөгжүүлэхээс энергийг хөгжүүлэхэд, толгойг ажиллуулахаас сэтгэлийг боловсруулахад, амьдрах хэлбэрээс амьдрах агуулгад дэвшихэд чиглэнэ гэх шинэ үзэл баримтлал
Хоѐр. Махбодийн энергийн хуулиуд ба хоолзүйн онолын шинэчлэл
Махбодийн энергийн шинж чанарыг нээж олсны үндсэн дээр хоолзүйн онолын шинэ үзэл баримтлалыг бий болгосон. Үүнд:
2.1 Хүний ангилал
Хїний энергийн шинж чанар (энерги нєєцлєлт, зарцуулалт, нєхєлт) нь бие махбодийн шинж чанараар тодорхойлогдоно. Бие махбодийн шинж чанар нь тїїний альфа, бета, гамма гэсэн махбодийн їндсэн гурван тєлєв, тэдгээрийн хослол болохЭдүгээ хоолзүйн шинжлэх ухааны онолын баримтлалд үндсэндээ хоѐр чиглэлийн байр суурь илэрхий ажиглагдаж байгаагийн эхнийх нь “хүн бүхэн өөрийн гэсэн төрөлхийн шинж төлөвтэй, иймээс өөртөө тохирсон орчин нөхцөл, хоол хүнстэй байх ѐстой атал ямар нэгэн загварын хүнийг сонгох юм уу, нийтлэг группээр нь ангилж болох эсэх” тухай маргаан юм (В.А.Конышев,1985). Бидний үзэж байгаачлан “хүн хэдийгээр хэт нийлмэл систем боловч өөр өөрийн энергийн чадавхитай төрдөг” гэсэн Махбодийн хуулийг баримталж, харин энергийн чадавхи нь дэлхийн хүний тоогоор ч юм уу үй олон хэсэг бүлгийг хамарсан хязгааргүй давтамжтай байх бус бүх хүн зөвхөн гурван махбодь (альфа, бета, гамма)-ийн харьцаанд оршдог, эдгээр махбодь нь тухайн хүний энергийн чадавхийг тодорхойлдог гэж үзсэнээр дэлхийн эрдэмтдийн энэ маргааныг шийдвэрлэж болно гэж үзсэн ба энерги хуримтлуулах болон зарцуулах махбодийн үндсэн шинж чанараар нь хүмүүнийг 10 бүлэг болгон ангилах боломжийг томъѐолж байгаа юм.
2.2 Махбодийн энергийн хууль
Энерги нь хїний їндсэн шинж чанар /оюуны чадавхи, авьяас билэг, зан араншин, бие бялдар, сонирхол, їзэл санаа, эрїїл мэнд, гоо сайхан, цэвэрч нямбай байдал гм/-ыг бїрдїїлнэ. Энерги нь хєгжиж дэвжих хийгээд уруудаж доройтноХүний үндсэн шинж чанарыг энерги бүрдүүлэх нь
1.Биеийн ерөнхий байдал
Гамма хүн: Намхан, туранхай буюу горзгор, жижиг давжаа буюу шолбогор, сул дорой, цээж хавтгай, судас шөрмөс арьсны цаанаас тодорсон, арьс хуурай, ширүүн, гар хуруу эв дүйгүй, үе яс товгор, үс шингэн, сормуус нимгэн, нүд жижиг ба хурц, далдьдчисан, зундаа хөлрөмхий, хүйтэнд тэсвэргүй. Хатингир, таргалах хандлага үгүй.
Альфа хүн: Дунд зэргийн нуруутай, булчингийн хөгжил дунд, цээж өргөвтөр, судас шөрмөс тод илрээгүй, арьс нь зөөлөн, дулаан, гар хуруу зөөлөн эвлэг, биеийн жин ба өндрийн харьцаа маш сайн зохицсон, биеийн галбир гоѐмсог сайхан, үс уналт нэлээд, эрт бууралтах, хамрын үзүүр улайх хандлагатай, арьс зөөлөн, гар хуруу нь зөөлөн эвлэг, биеийн гадаргуу, гар нь дулаан, хөлрөх нь хялбар, хөлс нь үнэртэй, харц нь цоргисон хурц, халуунд тэсвэр муутай, их халуун усанд орж чаддаггүй. Мах мариа дунд зэрэг.
Бета хүн: Том талбиун биетэй, биеийн хөгжил маш сайн, цээж өргөн, судас шөрмөс ил харагдахгүй, булчингийн хөгжил сайн, таргалах хандлагатай, арьс зөөлөн, өнгөлөг, тослог, цайвар, хүйтэн, гарын алга хүйтэн ба чийглэг, хөлрөх нь бага, нүд том, шүд цагаан. Махлаг.
2. Зүс царай
Гамма хүн: өнгө буурай, цонхигор, хөхөлбөр.
Альфа хүн: шарангуй, цог жавхлантай
Бета хүн: цагаан, бадрангуй
3.Зан чанар
Гамма хүн: хөдөлгөөн хурдан, яриа түргэн, үг олон, наргиач, үрэлгэн, сэтгэлийн тэнхээ бага, зоримог бус, ядрамтхай, сэтгэл санаа тогтворгүй, сүсэг бишрэл тогтворгүй, мөнгийг хурдан олж түргэн зардаг үрэлгэн, амралт завсарлага бүхий хөдөлгөөнт спортоор оролдох дуртай, дуу хуур наргиа цэнгээнд дуртай, амтлаг, исгэлэн, давслаг хоол сонирхож, халуун унд ба спиртийн зүйлд дурламтхай.
Альфа хүн: үнэнч шударга, сэтгэлд нийлэмжтэй, түргэн зан, цочир ууртай, хартай, эд баялаг их хураадаггүй ч байгаагаараа бахархах дуртай, тансаг үрэлгэн, үг яриа хурц ширүүн, хүнд ажлаас шантрамхай, халуунд тэсвэр муутай, өлсөж цангах нь хялбар, улайран биширч сүсэглэгч, амтлаг, гашуун, хүйтэн хоол ундыг эрхэмлэдэг.
Бета хүн: хөдөлгөөн удаан, сэтгэл уужим, тайван, биеэ барих хийгээд амьдрах чадвар сайтай, мөнгө олж олсоноо ашигтай зарах чадвартай, шунахай сувдаг, үг яриа удаан, нэг нэг өнгийн, өлсөх, цангах, ядрахыг хялбар тэсвэрлэдэг, цай, кофе, архи ууж, тамхи татахаас буцахгүй, итгэл бишрэлтэй буюу сүсэгтэй, халуун, гашуун амтанд таалалтай, архи ууж, тамхи татахаас буцахгүй.
4. Оюун ухаан, билэг авьяас
Гамма хүн: мэдээллийг түргэн хүлээн авч түргэн боловсруулалт хийх чадвартай, ой тогтолт сул, мартамхай.
Альфа хүн: ухаалаг, зоримог, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай, оюуны чадавхи өндөр.
Бета хүн: физиологийн процесс удаан явцтай, өлсөж цангах нь удаан, хооллох дур их биш, бага хооллодог, удаан өлсдөг, өтгөн нь зөөлөн цайвар өнгөтэй, нойр их, таргалах хандлагатай ихэвчлэн эрүүл, нас урт.
6. Ажил хөдөлмөр гүйцэтгэх чадвар
Гамма хүн: оюуны ба механикжсан хөдөлмөр эрхлэх, завсарлага бүхий хөдөлгөөнтэй спортод тохиромжтой.
Альфа хүн: оюуны, механикжсан, хагас механикжсан хөдөлмөр эрхлэх чадвартай, сайн илтгэгч, эрдэм шинжилгээний ажилтан, уран бүтээлч байхад нийцэмжтэй, шинийг хүлээн авах, шинийг эрэлхийлэх бүтээх их чадвартай, спортод амжилт гаргана.
Бета хүн: оюуны ба биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэх чадвартай, урлаг, спортод шууд оролцдоггүй, гаднаас сонирхдог.
7. Махбодийн энергийн шинж чанар
Гамма хүн: Хугацааны энергийн дутмаг байдал ба бага орон зай нь ой тогтоолт сул хөгжихөд нөлөөлөх ба гравитацийн энерги байнга дутмаг, хоол хүнсээр авсан гравитацийн энерги нь ихэнхдээ үр дүнгүй сарнидаг. Ион, протон дамжуулалт, нэвтрүүлэлт ихтэй эсйин мембраны гамма төлөвд харгалзах ба сэрэмтхий “мембран” тооны хувьд олон, идэвхийн хувьд өндөр, чөлөөт исэлдэлт болон фосфоржилтот исэлдлийн аль алины түвшин сул учраас АТФ–ийн ерөнхий тоо хэмээ, түвшин бага махбодид явагдах термодинамикийн процесс чөлөөт энергийн хамгийн бага, энтропийн хамгийн их утгатай байна. Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэгчийн ангилалтай дүйнэ.
Альфа хүн: Цахилгаан-соронзон, гэрлийн болон дулааны энергитэй холбоотой, эсйин мембраны альфа төлөвд харгалзах махбодь. Эдгээрийн нөлөөгөөр дулаан төрүүлэх чадвар сайн хөгжсөн, махбодид ферментийн идэвх, бичил хэсгүүд, фермент, хүлээн аваагуурын идэвх, хөдөлгөөн өндөр, кинетик энерги харьцангуй өндрөөс шалтгаалж энергийн ашиггүй сарнилт явагдах магадлал их. Одоогийн ангиллын хагас механикжсан хөдөлмөр эрхлэгсэдтэй дүйнэ.
Бета хүн: Хугацааны болон гравитацийн энерги сайтай, чөлөөт энерги дулааны энергид шилжих явц хязгаарлагдмал, энтропи бага, эсийн бүтцийн тогтвортой, тэсвэрт чанар сайтай бетта төлөвд харгалзах ба фермент, уураг, хүлээн аваагуурын хөдөлгөөн, кинетик энергийн үүсэл бага, энерги хожих боломжтой махбодь. Одоогийн ангиллын оюуны болон механикжсан хөдөлмөр эрхлэгсэдтэй дүйнэ.
2.3 Эергүү энергийн хууль буюу хүмүүний хөгжлийн хууль
Хєгжил, дэвшил бїхэн нь эергїї энерги буюу эергїї мэдээллийн функц мєн2.4 Сөргүү энергийн хууль
Бууралт доройтол бїхэн нь сєргїї энерги буюу сєргїї мэдээллийн функц мєнХоолзүйн шинжлэх ухааны онолын баримтлалд бий болсон хоѐрдахь маргаан нь “Хүний бие махбодь шиг нийлмэл түвэгтэй системд нэгэн зэрэг явагдаж буй биологийн бүх процессийг дундажлан зохистой болгох юм уу, удирдах боломжгүй байхад ямар нэг хоолзүйн дүгнэлт, зөвлөмж гаргах боломжгүй” гэх үзэл юм (В.А.Конышев,1985). Хүн өөрөө маш нарийн нийлмэл систем байдлаар оршин байгаа нь асуудлыг түвэгтэй бус харин ч хялбар болгож байгаа, энэ үндэслэлээр энэхүү автомат механизмыг өөрийг нь хийгээд түүнд нэгэн зэрэг явагдах биологийн процессийг удирдах арга нь махбодид өөрт нь нэгэнт заяагдсан гэж бид үзсэн юм. Махбодид явагдаж буй биологийн процессийг хүн өөрөө ухамсартайгаар удирдах нөгөө нэг тал нь махбодийн энергийн генераторыг хайж олох, махбодийн энергийг ашигтай ажилд хувиргах, махбодийн ашигт үйлийн коэффициентийг дээшлүүлэх, эсийг удирдахад мэдээллийн үүргийг тодорхой болгох зэрэг олон асуудал бидэнд нэлээд тодорхой болоод байна. Дээрх үндэслэлүүдээр бид махбодийн энергийн шинж төлвийг нээж олсон бөгөөд бие махбодид нэгэн зэрэг явагдаж буй биологийн бүх процессийг дундажлан зохистой болгох юмуу удирдах бүрэн боломжтойн дээр хоолзүйн дүгнэлт, зөвлөмж гаргах зэрэг асуудлыг дараах хуулиудаар шинжлэх ухааны үндэстэй зохицуулах боломж бий болж байгаа юм.
2.5 Махбодийн энергийн түвшний хууль
Махбодийн энергийн түвшин нь биеийн гадаргуугийн хэмжээтэй шууд пропорционал хамааралтай байна."Махбодийн энергийн түвшин (нөөц)-ий хууль"- ийн дагуу "Махбодийн энергийн нөөц" нь дараах түвшинтэй байна.
бета-хүн max > альфа-хүн > гамма-хүн min
2.6 Махбодийн илчлэгийн хэрэгцээний хууль
Хоол хїнсний хэрэгцээ нь тухайн хїний биеийн гадаргуугийн хэмжээтэй урвуу пропорционал хамааралтай байна.Өнөөгийн хоолзүйн шинжлэх ухаанд хоол хүнсний хэрэгцээ нь тухайн хүний зарцуулсан илчээр тодорхойлогдоно гэж үздэг бол бидний баримтлалаар хоол хүнсний хэрэгцээ нь тухайн хүний махбодь (альфа, бета, гамма төлөв) -ийн онцлогоор тодорхойлогдоно.
Махбодийн илчлэгийн хэрэгцээний хуулийн дагуу хүнсээр махбодийн илчлэгийг нөхөх шаардлага нь :
гамма хүн max > альфа хүн > бета хүн
гэж томъѐологдоно.
2.7 Махбодийн бодисын солилцооны эрчмийн хууль
Махбодийн бодисын солилцооны эрчим нь биеийн жинтэй урвуу пропорционал хамааралтайМахбодийн бодисын солилцооны хуулийн дагуу эрчим (хурд) нь:
гамма хүн max > альфа хүн > бета хүн min
гэсэн түвшинтэй байна.
2.8 Махбодийн илч зарцуулалтын хууль
Махбодийн илч зарцуулалт нь биеийн гадаргуугаас урвуу хамааралтай байна"Махбодийн илч зарцуулалтын хууль"-ийн дагуу "Махбодийн илч зарцуулалт" нь:
гамма хүн max > альфа хүн > бета хүн min
гэсэн түвшинтэй байна.
Германы эрдэмтэн Рубнер (1983) "Биеийн жин 10 дахин нэмэгдэхэд бодисын үндсэн солилцоо 2,5 дахин буурдаг" гэсэн судалгаа хийж, үүнийгээ "Биеийн жингийн энергийн хууль" гэж нэрлэжээ. Бодисын үндсэн солилцоо гэдэг нь тайван байдал дахь бодисын солилцоо юм. Энэ хууль нь бие махбодийн тайван бус байдлын бодисын солилцоог тооцож үзээгүй байна. Бодисын солилцоог тэжээлийн бодисууд биед боловсрох, шимэгдэх, зөөгдөх, бүтээх нэгдмэл процесс гэж тодорхойлдог. Рубнерийн хуулийг бид Махбодийн бодисын солилцооны хууль гэж нэрлэх нь оновчтой гэж үзсэн юм. Махбодийн бодисын солилцоонд шаардагдах илчлэгийг бид Бодисын солилцооны эрчмийн хууль, Илчлэгийн хангамжийн хууль, Илч зарцуулалтын хууль болон Рубнерийн Биеийн жингийн энергийн хуулийг баримтлан дараах байдлаар тодорхойлсон юм (Хүснэгт 2).
2.9 Махбодийн наслалтын хууль
Хүний наслалт нь махбодийн илч зарцуулалттай урвуу хамааралтай байна"Махбодийн наслалтын хууль"-ийн дагуу Махбодийн наслалт нь:
бета хүн max > альфа хүн > гамма хүн min
гэсэн түвшинтэй байна.
(Рубнерийн хоѐр дахь дүгнэлт нь: "Бие махбодийн амьдрах хугацаа нь метаболизм /бодисын солилцоо/-ын идэвхийн функц мөн" гэжээ. Гэвч энэ хууль нь илч зарцуулах, нөөцлөх онцлог нь бие махбодийн төлвөөр тодорхойлогддогийг мэдээгүй учраас хэрэглэх боломжгүй юм)
Махбодийн энергийн хуулиудыг нээж олсноор илч зарцуулалт ба нөхөлт нь тухайн хүний хөдөлмөрийн нөхцөл, нас, хүйсээс хамаарна гэж үзсэн өнөөгийн баримтлал хүчингүй болж, шинжлэх ухааны үндэстэй зарчмын цоо шинэ онол, баримтлал бий болж байгаа юм. Мөн зарцуулсан илчлэгийг 100% хоолоор нөхөх тухай өнөөгийн баримтлал хүчингүй болох юм. 2-р хүснэгтэд үзүүлснээр махбодийн энергийн шинж чанарын тухай шинэ онолын дагуу илчлэгийн хэрэгцээг 100% хоолоор хангах нөхцөлд махбодийн энергийн үзүүлэлтүүд хоорондоо ихээхэн ялгаатай байна. Махбодийн энергийн шинж чанарын үзүүлэлтүүдийг бүх хэлбэрийн махбодид ижил байлгах боломж бий юу (бета хүн = альфа хүн = гамма хүн) гэсэн асуулт гарах ба хоолыг хязгаарлах программ хэрэглэснээр бүх хэлбэрийн хүмүүсийн энергийн шинж чанарыг дээшлүүлж, харьцангуй ижил түвшинд байлгах боломжтой гэсэн хариу гарч байгаа юм (хүснэгт 3).
Махбодийн энергийн шинж чанарын үзүүлэлт
Хүснэгт 3
Хоолыг хязгаарлах программаар бүх хэлбэрийн хүний энергийн шинж чанарыг дээшлүүлэх боломж Хүснэгт 4
Хоолыг хязгаарлах программ хэрэглэснээр:
- Махбодийн энергийн үзүүлэлтүүдийг бүх хэлбэрийн махбодид ижил байлгах /альфа=бета=гамма/ болон бодисын солилцооны эрчим, илч зарцуулалтыг бууруулж, дотоод энергийн түвшин, энерги нөөцлөлтийг нэмэгдүүлж, насыг уртасгах боломжтой гэж үзсэн юм.
- Хүнсний зохицуулагч үйлчлэлийн шинэ онол, баримтлалын дагуу эсийн мембраны төлвийг өөрчилснөөр махбодийн энергийн шинж чанарыг хүссэн хэмжээгээр өөрчлөх боломжийг олсон болно.
2.10 Мэдээллийн хууль
Мэдээлэл нь энерги бєгєєд биологийн системд энэ нь мэдээллийн эергїї, сєргїї, саармаг утгаарХоолзүйн дээр дурдсан хоѐр чиглэлийн маргаантай үзлийн үндсэн дээр хэтийн төлвийн талаар хоѐр загвар хандлага бий болсон ба “нэг өвчний өвчлөлийн бууралт нь нөгөөгийнхээ өсөлтийг дагуулдаг гэх буюу хоол хүнсний бүтцийн өөрчлөлт нь өвчлөлийн давтамжийн бүтцийг өөрчилдөг тухай өвчнүүдийн антогонизмын тухай үзэл” юм. Бидний үзэж байгаагаар энэ нь өвчнүүдийн антогонизм бус "мэдээллийн антогонизм" бөгөөд хамгийн хүчтэй мэдээллийн нэг нь хоол хүнс юм. “Өвчин нь сөргүү мэдээллийн үр дагавар” гэж үзсэн тохиолдолд эмчилгээ нь өөрөө тухайн мэдээллийн өөрчлөлт гэж бид үзсэн юм. Энэ тохиолдолд өвчний эмчилгээ нь тухайн өвчнийг өдөөсөн мэдээллийг саармагжуулах, улмаар эергүү утгатай болгож хувиргах явдал юм.
2.11 Тэжээлийн бодисын илчлэгийн онол
(тэжээлийн бодисын илчлэгийн онолыг тэдгээрийн зохицуулагч үйлчлэлээр нь тодорхойлсон томъѐолол)
Олон хоёрлосон холбоот тосны хїчил(альфа n+1) > тосны ханаагїй хїчил(альфа)> ханасан хїчил(бета) > нїїрс-ус(гамма)(одоогийн баримтлал: өөх тос >уураг=нүүрс ус)


No comments:
Post a Comment